Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дүгээр сарын тойм
Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2021 оны 9 дүгээр сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
№ |
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Орхон- Хархорин |
8.8 |
1.4 |
4.32 |
0.34 |
0.002 |
0.010 |
2 |
Орхон-Батөлзий |
|
|
4.96 |
0.23 |
0.002 |
0.010 |
3 |
Орхон- Улаанцутгалан |
|
|
5.3 |
0.37 |
0.002 |
0.012 |
4 |
Онги- Уянга |
|
|
3.52 |
0.10 |
0.002 |
0.004 |
5 |
Онги- Арвайхээр |
7.84 |
2.56 |
2.88 |
0.27 |
0.002 |
0.008 |
6 |
Бөөрөлжүүт- Уянга |
|
|
2.08 |
0.12 |
0.001 |
0.004 |
7 |
Өлт- Уянга |
|
|
4.16 |
0.26 |
0.004 |
0.006 |
8 |
Хөгшин- Хархорин |
8.32 |
1.60 |
16.0 |
0.39 |
0.002 |
0.008 |
9 |
Таац- Нарийнтээл |
|
|
5.9 |
0.27 |
0.002 |
0.006 |
10 |
Зэгэстэй- Өлзийт |
|
|
21.6 |
0.30 |
0.002 |
0.006 |
11 |
Сангийн далай- Өлзийт |
|
|
17.6 |
0.39 |
0.004 |
0.008 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 98.6-139.7мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 125-148 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 713.4 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1.6 дахин их голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 216.1мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 420.0 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.
Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 100.8 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.
Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1114.2 мг/л буюу маш их перминганатын исэлдэх чанар 2.2 дахин их, бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.
Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1148 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1.8 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.
Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2021оны 9-дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хөгшин-Хархорин голын усны эрдэсжилт нилээд их, 713,4 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1.6 дахин их голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Мөн Зэгэстэй,Сангийн далай нуурын Өлзийт цэгийн орчим перминганатын исэлдэх чанар 1,8-2,0 давсан бохирдолтой байна.Бусад голууд цэвэр бохирдолгүй байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ